



4 жил гэдэг урсаад л өнгөрнө, нээрээ шүү. Иймд одоо энэ чиглэлээр сураад, цаашдаа энэ мэргэжлэээрээ үргэлжлүүлж суралцах эсвэл төгсөөд ажиллах, гадаадад тэтгэлэгтэй суралцах, мэргэжлээрээ нарийн мэргэших гэх мэт зүйлээ тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв чамд сурч буй чиглэл, сургууль чинь таалагдахгүй, хүсэхгүй болоод сонирхолгүй зүйлээ хийгээд байгаа мэт санагдвал одоо ч хамаагүй ангиа, сургуулиа сольж болно, эсвэл бүр жилийн чөлөө аваад яг юу хүсээд байгаагаа өөртэйгээ илүү ярилцаж, хүмүүстэй зөвлөлдөж, ажил хийснээр мэдэж болно.
2. Бүх чадлаараа хичээ
Дээрх зөвлөгөө...
Оюутны ширээнээс гарч, сургуулиа төгсөхдөө, биш ээ, 3-р курст байхдаа л би энэ талаар бодсон юм байна. Анх сургуульд ороход маань хэн нэгэн энэ талаар надад хэлээд өгчихсөн ч болоосой гэж. Учир нь би их сургуулийн эхний 3 жилд юу ч сураагүй, өсч дэвшээгүй, оюутан гэсэн нэрнээс өөр нэмэгдсэн зүйлгүй “сурагч” байсан юм.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө хүссэн сургуульдаа л орчихвол бүх зүйл сайхан болчих мэт төсөөлж, түүнийгээ ч биелүүлж, тэр үед амталсан балаараа өөрийгөө 3 жил тэжээнгээ нэг газарт нь хэтэрхий удаан уячихсан байснаа сүүлд нь би ойлгосон. Бас ...